Уншиж байна ...

Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:36 2025/12/18

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох эсэх талаар нууц санал хураалт явууллаа. 

Нууц санал хураалтад 104 гишүүн оролцож, 83 нь зөвшөөрснөөр С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо.

Түүнчлэн Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолыг батлав.

зураг
 
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрвээгийн Дэлгэрнаранг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөхийг УИХ-д оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

10:31 2025/12/18

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар “Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Эдийн засгийн байнгын хорооны уржигдрын хуралдаанаар Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохоор санал хурааж, гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

видео:

https://www.facebook.com/100064382633728/videos/812499661824770