Уншиж байна ...

Энержи ресурс компани 2025 онд 195 хүнд машин механизмын оператор, 18 засварчин сургаж, ажлын байраар хангажээ

ikon.mn
5 цаг 33 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

2025 онд Энержи Ресурс компани нь 200 гаруй иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулж, тогтвортой ажлын байраар хангажээ. Тодруулбал 195 хүнд машин механизмын оператор, 18 хүнд машин механизмын засварчин бэлтгэсэн байна.

Тус компанийн Мэргэжил олгох сургалтад нийтдээ:

  • Хүнд машин механизмын оператор – 1,635 иргэн
  • Хүнд машин механизмын операторын засварчин – 112 иргэн тус тус хамрагдсан байна.

Сургалтад хамрагдсан иргэд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгодог чадамжийн гэрчилгээтэй болж, зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн хаана ч ажиллах боломжтой болдог давуу талтай.