Уншиж байна ...

Гадаад иргэнд буу тулган хүч хэрэглэж, гар утсыг нь дээрэмдсэн бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
3 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага арванхоёрдугаар сарын 08-12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,511 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,390 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 621 хэрэг шинээр нээж, 669 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Э.Б, Б.З, Б.О нар нь бүлэглэн шунахайн сэдлээр, гадаад иргэнд буу тулган хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдсэн, мөн Б.З нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас (УЕПГ)-аас мэдээллээ.