Уншиж байна ...

ФОТО: Гадаадад Монгол Улсыг төлөөлөн ажиллах 21 Элчин сайдыг томилохыг дэмжлээ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нар тус тус танилцуулав.

Уг зөвшилцөх саналд:

1.Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг,

2.Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөрийг,

3.Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,

4.Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөрийг,

5.Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хуланг,

6.Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг,

7.Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булганыг эгүүлэн татаж, аж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доньжчимбуугийн Бямбадоржийг,

8.Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булганыг,

9.Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг,

10.Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржхүүгийн Баярхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргалыг,

11.Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дэмчигийн Тэгшжаргалыг,

12.Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг,

13.Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянгыг,

14.Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэнг,

15.Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайваныг,

16.Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг,

17.Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,

18.Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амгалангийн Анандыг,

19.Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанжавын Өлзийтийг,

20.Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг,

21.Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр нарыг тус тус томилох саналыг Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн гэлээ.

Тэрбээр, Элчин сайд нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж эрх ашиг сонирхлыг нь хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Монгол Улсын хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа мэдээллийг хийж, төр засгийн байгууллагыг мэдээ мэдээллээр хангах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн хоёр болон олон талын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, Монгол Улсын иргэн, Монгол Улсын хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг олон улсын эрх зүй болон суугаа орныхоо хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажилладгаас гадна тэргүүлж буй ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байдаг. Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгааг уламжилсан.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зөвшилцөхөөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зөвшилцөхөөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналыг хамтатган хэлэлцсэн гэдгийг санал, дүгнэлтэд дурдсан байв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Элчин сайд нарыг эгүүлэн татах саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Элчин сайд нарыг томилох асуудлаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, А.Ариунзаяа, Ж.Батжаргал, М.Мандхай, Д.Бум-Очир, Р.Эрдэнэбүрэн, П.Сайнзориг, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэбат, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлэв. Гишүүд гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, дадлага, туршлагатай, дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан төрийн тусгай албанд ажиллах боломжтой ажилтнуудаа мерит зармаар дэвшүүлж Элчин сайдаар томилуулахаар санал болгож буйг онцгойлон дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсыг гадаад ертөнцөд төлөөлөх төрийн бодлого, үндэсний ашиг сонирхол, олон улсын тавцанд хамгаалах чухал үүрэг бүхий Элчин сайдаар ажиллахдаа аливаа ашиг сонирхлоос ангид байж, хууль дээдлэн ажиллаж, ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг нэр дэвшигчдэд захихын зэрэгцээ тухайн улсад ажиллаж, амьдарч, сурч буй иргэд ялангуяа, Элчин сайдын яамандаа хандаж чадахгүй хууль бусаар ажиллаж буй монголчууд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй явдалд анхаарч, төрийн үйлчилгээг хүргэх, Монгол Улсын төрийн сонгуульд иргэдээ цахимаар оролцуулах асуудалд санаачилгатай, зүтгэлтэй ажиллахыг хүсэв. Түүнчлэн баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид олон улс, европын стандартад нийцэх бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болсон тул үүнийг ажил хэрэг болгох, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт багагүй буурч байгаа тул энэ асуудалд идэвх чармайлттай ажиллах, мөн эрүүл мэндийн дипломат бодлогыг явуулахад анхаарч ажиллахыг захиж байлаа.

Ингээд Элчин сайд нарыг эгүүлэн татах саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 74.5 хувь нь дэмжив. Мөн Элчин сайд нарыг томилох асуудлаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх тус тус дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг