CU конвиниенс дэлгүүрийн сүлжээнд зориулсан нэрийн бүтээгдэхүүн, шинэ савласан хоол үйлдвэрлэлийг хөгжүүлэгч Сэнтрал Фүүдс ХХК нь 2025 оны 12-р сарын 12-ны өдөр “Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр” хэмээх нэр хүндтэй шагналаар шагнагдлаа.
Тус шагнал нь Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт чанар, аюулгүй байдал, инновац, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглэгчдэд үзүүлж буй бодит үнэ цэнээрээ манлайлан ажиллаж буй үйлдвэрүүдийг шалгаруулан олгодог юм.
Сэнтрал Фүүдс ХХК нь CU конвиниенс дэлгүүрийн сүлжээнд зориулсан нэрийн бүтээгдэхүүн болон шинэ савласан хоолнуудыг хөгжүүлж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн шинэхэн, аюулгүй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг тогтмол зах зээлд нийлүүлж ирсэн нь энэхүү шагналыг хүртэхэд чухал нөлөө үзүүллээ.
Тус компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь:
Сэнтрал Фүүдс ХХК-ийн CU хоол үйлдвэрлэлийн төв нь үйл ажиллагаандаа олон улсын болон үндэсний стандарт, баталгаажуулалтын тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн бөгөөд үйлдвэрийн чанар, аюулгүй байдал, менежментийн системийг хараат бус байдлаар шалгаж, үнэлүүлсэн байна. Тухайн аудит, үнэлгээг Монголын Үндэсний Итгэмжлэлийн Төвөөр итгэмжлэгдсэн “Монсертф” ХХК хийж гүйцэтгэж, дараах стандартуудыг хангаж байгааг гэрчилжээ (iKon.MN):
Ингэснээр Сэнтрал Фүүдс ХХК нь нийт таван стандартыг нэгэн зэрэг хангаж баталгаажуулсан анхны хоол үйлдвэрлэлийн байгууллага болсон бөгөөд эдгээр стандарт нь үйлдвэрлэлийн үйл явц, бүтээгдэхүүний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй менежмент, үйлчилгээний чанар, хоол үйлдвэрлэлийн ерөнхий шаардлагуудыг цогцоор нь баталгаажуулж буй юм.
Тус хоол үйлдвэрлэлийн төв нь нийт 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн 11-р хороо болон Налайх дүүргийн иргэдэд тохиромжтой, тогтвортой ажлын байрыг бий болгож, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна. Мөн түүхий эд, материал нийлүүлэлт, харуул хамгаалалт, цэвэрлэгээ, тээвэрлэлтийн үйлчилгээ зэрэг Улаанбаатар хотын хамааралтай аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хамтын өсөлтийн экосистемийг бүрдүүлж байна.
Үйлдвэрлэлдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP)-г бүрэн нэвтрүүлж, бэлэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Тус төв нь өдөрт 80,000 ширхэг буюу 15 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хуушуур, мантуун бууз, кимбаб, гурвалжин кимбаб зэрэг олон нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
“Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр” шагнал нь Сэнтрал Фүүдс ХХК-ийн хамт олны хариуцлагатай үйлдвэрлэл, чанарт суурилсан бодлого, тасралтгүй сайжруулалтын үр дүнг үнэлсэн бодит баталгаа болж, цаашид Монголын хүнсний салбарт илүү өндөр стандарт, инновацыг нэвтрүүлэх урам зориг болж байна.
Сэнтрал Фүүдс ХХК нь цаашид ч CU конвиниенс дэлгүүрийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд шинэлэг, чанартай, найдвартай хүнсний бүтээгдэхүүн хүргэх зорилгоо тууштай хэрэгжүүлэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!