Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан “Physical Asia” шоу Монгол улсад үргэлжлэхээр болсон билээ.
Тэгвэл Нэтфликс компанийн солонгос хэл дээрх сошиал хуудас өнөөдөр энэхүү шоуны анхны зурагт хуудсыг нийтэлжээ.
Уг зурагт хуудас дээр цасанд хучигдсан Монголын хөдөө нутагт тус шоуны Монгол, Солонгос, Австрали оролцогчид монгол үндэсний хувцастай байгааг дүрсэлсэн байна.
Тайлбарт нь “Бид шагналын мөнгөөрөө заавал Монгол руу аялах болно. Энэ амлалт хэрэгжсэн. Physical Asia шоуны ододтой хамт Монголд аялсан Physical: Welcome to Mongolia” шоуны нээлт Өмнөд Солонгост арванхоёрдугаар сарын 24-нд, олон улсад нэгдүгээр сарын нэгэнд болно. Зөвхөн Нэтфликс дээр” гэж бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ шоу дөрвөн ангитай байх ба нэг, хоёрдугаар анги нь арванхоёрдугаар сарын 24-ний өдөр, гурав, дөрөвдүгээр анги нь 31-ний өдөр цацагдах гэнэ.
Эх сурвалж: Netflix
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!