Уншиж байна ...

Эмээлт аж үйлдвэрийн паркийн 24МВт-ын ДЦС болон бохир ус цэвэрлэх байгууламжийг Хятадын хоёр компани барина

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд нийт 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж буй.

Тус паркийн дэд бүтцийн төслүүд болох дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийг барих тендерт БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК (HNAC Technology Co., Ltd) болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК (China western Power Industrial Co., Ltd) түншлэл шалгарч, төлөөллүүд энэ сарын 12-нд бүтээн байгуулалтын газар дээр шавыг тавьжээ. 2026 онд барилга угсралтын ажлыг эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулах юм байна.

Тус байршилд 24МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьснаар жилдээ 199-205 мянган тонн нүүрс түлж, 156 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 265.6 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах тооцоолол гарчээ. Олон улсын санхүүгийн корпорац "Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-ийг  боловсруулжээ.

Төсөл хэрэгжсэнээр арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана гэж мэдэгдээд байгаа билээ.