Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эмээлтэд 24 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барина

Б.Манлай
2025 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих шийдэлд хүрээд байгаа.

Тус паркийг цахилгаан, дулааны эрчим хүч, үйлдвэрийн технологийн уур, хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор 24 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барихаар болжээ. ДЦС-ын зураг төсвийг энэ онд дуусгаж, 2026 онд барилга угсралтын ажлыг эхлүүлж, хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Энэхүү станцад нам температурын эргэлттэй буцламтгай үет технологи бүхий 110-130 тн/цаг уурын бүтээмжтэй зуух хоёр ширхэг, 12 МВт-ын ПТ маягийн уурын турбо генератор хоёрыг туслах тоноглолын хамтаар суурилуулахаар төлөвлөжээ.

Жилдээ 199-205 мянган тонн нүүрс түлж, 156 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 265.6 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллана. Дулааны цахилгаан станц баригдсанаар 185 хүнийг байнгын ажлын байраар хангана гэж тооцоолсон болохыг танилцуулав.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор арьс ширний үйлдвэрүүд нийслэл хотоос нүүх юм.