ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэхээр газрын гэрээг байгуулж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөл хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайг хамарч хэрэгжиж байгаа билээ.

Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт паркт нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээг байгуулах ажлууд хийгдэж байгааг албаныхан мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайг хамгаалалтын зурвасаар хашаалж, Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн явган хүний зам, авто зогсоол бүхий дөрвөн давхар барилгыг 2,000 ам.метр талбайд ашиглалтад оруулжээ. 

Уг төвд одоогоор паркийн захиргаа байршиж байгаа бөгөөд цаашид арьс ширний үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх төвтэй, мэргэшсэн ажилчдыг бэлтгэх сургалтын хэсэгтэй, олон улсын хөрөнгө оруулагчдад бараа бүтээгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэнгийн танхимтай болгох аж.

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 30 орчим арьс шир боловсруулах, завод, ноосны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.97] 2025/2/22
эмээлтэд газар өгөхдөө авто замаас зайдуу өгөх хэрэгтэй.үйлдвэрүүд зам дагуу байрлах ямар ч шаардлага байхгүй аль болох холхон байх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.238] 2025/2/22
Бушуухан зайлуул шинэ цэвэрлэхбайгууламжаа нээгдэхээс өмнө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.210] 2025/2/22
За арьс ширний үйлдвэрүүдийнхээ жинхэнэ эздийг маш анхааралтай судалж тогтоох хэрэгтэй. Бараг нь монгол хүний нөр дээр жинхэнэ эзэн нь хятадууд байгаа байх шүү. Нэг ч хятадтай холбоотой үйлдвэр байхгүй болгох хэрэгтэй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.139] 2025/2/22
30-аад жил ярьж байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.215] 2025/2/21
Хурдан нүүлгээ. Өмхий үнэртээд бна.
1 | 0 Хариулах
иргэн [202.9.47.54] 2025/2/21
30 ЖИЛ ЯРЬСАН ҮЛГЭРҮҮДИЙН НЭГ НЬ ЭНЭ. ...ҮЛГЭР ДУУСАХГҮЙ....АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ӨМХИЙ ҮНЭРТ ОЛОН 10 ЖИЛ ХОРДСОН ТУС ДҮҮРГИЙН ИРГЭН БҮРД 10,000,000 ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ЁСТОЙ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.186] 2025/2/21
Хан Уул дүүрэг хавиар байс хийж байгаал өмхий үнэртээл үнэхээр хэцүү байдаг байж билээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.191] 2025/2/21
Nuulgeegui yumuu. Olon jil nuulgene gej yarisan daa
0 | 0 Хариулах
1 [202.21.115.165] 2025/2/21
Emeelt luu bish darhan luu nuulgeech ugaasaa hodoo aj ahuin yamni tiishee nuugee bizdee
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.106] 2025/2/21
МИНИЙ МЭДЭХЭЭР 30 ЖИЛ АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ЭМЭЭЛТ РҮҮ НҮҮЛГЭНЭ ГЭЖ ЯРИЛАА! ОДОО ЛАВТАЙЯА 20 ЖИЛ НҮҮЛГЭНЭ ГЭЖ ЯРИНА! БАРЬСАН Ч АЛДАХГҮЙ ШҮҮ!
5 | 0 Хариулах
С [103.57.93.110] 2025/2/21
Шүтээн МАНгас чинь ийм л
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.106] 2025/2/21
ЗА ЧИ БИТГИЙ ХУЦ!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/2/22
мАНгас уу???
1 | 0 Хариулах