ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэж, хөрсийг нь цэвэрлэн нөхөн сэргээх боломжтой болов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг "Алсын хараа 2050", Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд "Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форумыг зохион байгуулж буй.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, "Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ундармаа нартай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. 

зураг
 

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлж, тус үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байршлын хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх боломжтой.

Мөн арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломж бүрдэнэ. Ийнхүү хотын хүн амын хэт төвлөрөл, дэд бүтэц, байгаль орчны бохирдол зэрэг олон асуудлыг шийдэхээр тус санамж бичгийг байгуулав.

Тээвэр ложистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурна

зураг
 

Тээвэр, ложистикийн төвийг хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд нийслэл дэх тээвэр зуучийн терминалуудыг нэгдсэн байдлаар хотын төвөөс гаргахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулах төслийг “Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

Монгол Улсад ирж буй нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүдийн боомтоор дамжин Улаанбаатар хотод ирдэг. Эдгээр ачаа нь тээвэр зууч, ложистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж, 11 терминал, 362 салбар төмөр замуудаар дамжин есөн дүүрэг, 21 аймаг руу түгээгддэг байна.

Тээвэр ложистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах боломжтойгоос гадна ачаа тээврийн зардал буурч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ard [103.57.95.45] 2024/3/15
Unen baix boltygai.
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.41] 2024/3/14
Ямар ч дэд бүтэц бариагүй байж юу гээд хуцаад байдаг юм бэ. Үнэн дэбил ста нар шүү
1 | 0 Хариулах
2000000000000 [66.181.166.134] 2024/3/14
Хот хоорондын хүн тээврийн үйлчилгээний цэгийг хотын хаа хамаагүй захад хол цөлж таарахгүй шүү. Ядарсан улс тэдгээрт чинь очиж автобусанд суух, ирсэн нь тэндээс гэртээ харих гэж шөнө орой тахи хөлсөлж, хот хооронд явахдаа төлснөөс илүү мөнгө зарлагадаж шатдаг. Жбэл: Баруун талын автовокзалыг 1 км цаашлуулсан нь жирийн иргэдэд хүндээр туссаар байгаа. Тэнд Нийтийн тээвэр хүрдэггүй. Ядаж нийтийн тээврийн унаа зогсдог болгооч ээ.
0 | 0 Хариулах
ЛА л ар [139.5.219.251] 2024/3/14
УЛСТӨРжилтөөс болж.. дарханд эхэлчихсэн 40% даа орчихсон бүтээн байгуулалтыг ХОГ болгож байдаг тэнэг гарууд !!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.206.193.67] 2024/3/14
зайсангийн арьс ширний үйлдвэрийг яаралтай нүүлгэмээр байна
1 | 0 Хариулах
ЛА л ар [139.5.219.251] 2024/3/14
элбэгдоржынх нүүхгүй ээ наадахчинь ха ха
0 | 1 Хариулах
Зочин [66.181.176.71] 2024/3/14
Хэрэгжүүлж чаддаг бол маш зөв ажил болно доо. Даанч сонгуулийн шоу байх вий!!! 100 айл, Да хүрээг нүүлгэж шилжүүлнэ гээд хэдэн жил болж байна.
1 | 0 Хариулах
асд [122.201.31.124] 2024/3/14
20 жил ярьж байна
3 | 0 Хариулах