Хүний нөөцийн салбарын тэргүүлэгч zangia.mn-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүний нөөцийн салбарын “Good Workplace Awards” 2025 шалгаруулалтаар Бичил Глобус Финанс банк бус санхүүгийн байгууллага нь 2025 оны Тогтвортой ажлын байр бий болгогч, шилдэг ажил олгогч байгууллагаар тодорч, нэр хүндтэй цомын эзэн боллоо.
Энэхүү шагнал нь ажилтнаа дэмжсэн бодлого, тогтвортой ажлын байр, хүний нөөцийн хөгжлийн цогц тогтолцоо, байгууллагын соёл, удирдлагын манлайлал зэрэг олон шалгуур үзүүлэлтийн үндсэн дээр олгогддог бөгөөд “Бичил Глобус Финанс” ББСБ ХХК нь эдгээр шалгуурт бодит үр дүн, тогтвортой өсөлтөөрөө онцгойлон үнэлэгдсэн байна.
Бичил Глобус Финанс ББСБ-н Хүний нөөцийн газрын захирал П.Хонгорзулын шагнал гардан авах үеэр хэлсэн үг:
Энэхүү нэр хүндтэй шагналыг Бичил Глобус Финанс ББСБ -ийн хамт олны өмнөөс талархан хүлээн авч байна.
Манай байгууллагын амжилтын гол үндэс бол ажилтан бүрийн хичээл зүтгэл, итгэл үнэмшил, хамтын оролцоо юм. Бид ажилтнаа байгууллагынхаа хамгийн үнэ цэнтэй баялаг гэж үзэж, өсөж хөгжих боломжийг нь тасралтгүй дэмжиж ирсэн.
Энэ шагнал нь бидний зөвхөн өнөөдрийн бус, ирээдүйн хариуцлагыг улам нэмэгдүүлж байна. Цаашид ч тогтвортой, хүний хөгжилд чиглэсэн, итгэлцэлд суурилсан ажлын орчныг хамтдаа бүтээсээр байх болно.
Итгэл хүлээлгэсэн zangia.mn хамт олон, мөн бидэнтэй мөр зэрэгцэн зүтгэж буй нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баярлалаа.”
Ажилтнаа үнэлдэг, өсөлтийг бүтээдэг байгууллага
Бичил Глобус Финанс ББСБ нь ажилтнаа байгууллагынхаа хамгийн үнэ цэнтэй хөрөнгө хэмээн үзэж:
Шилдэг ажил олгогч байгууллагын товч танилцуулга
Бичил Глобус Финанс ББСБ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бичил, жижиг бизнес эрхлэгчид болон өрхийн санхүүгийн хэрэгцээг бодитоор дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн үндэсний санхүүгийн байгууллага юм.
17 жилийн хугацаанд:
туршлага, бодит үр дүнгээрээ салбартаа итгэл даасан байгууллага болсоор байна.
Энэхүү шагнал нь Бичил Глобус Финанс ББСБ-н хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, удирдлагын үнэт зүйлс зөв чиглэлд байгааг баталгаажуулсан бодит үнэлгээ бөгөөд цаашид ч ажилтнаа дэмжсэн, өсөлтийг хамтдаа бүтээдэг байгууллага байх зорилгоо улам бататгаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!