ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөл, лицензийн асуудлаар санал солилцох уулзалтад урьж байна

ikon.mn
2013 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бизнес эрхлэгчдийн анхааралд! 
 
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зөвшөөрлийн шинэчлэлийн ажлын хүрээнд дараах уулзалт, хэлэлцүүлгийг Иргэдэд нээлттэйгээр зохион байгуулах гэж байна. Үүнд:
 
1. Эрүүл мэндийн яамнаас олгож байгаа зөвшөөрөл лицензийн тоог зохистой хэмжээнд хүртэл бууруулах ажлын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз тус бүрт дүн шинжилгээ хийж, хүчингүй болгох, хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлэг 2013 оны 11-р сарын 28–ны 14.00 цагт Төрийн ордон, Нутгийн удирдлагын танхимд
 
2. Стандарчилал хэмжил зүйн газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газраас олгож байгаа зөвшөөрөл, бүртгэл, түүнтэй адилтгах актуудыг хүчингүй болгох, хэвээр үлдээх, шат дамжлагыг хөнгөвчлөх талаар хийх уулзалт  2013 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордон, Нутгийн удирдлагын танхимд тус тус болно.
 
Энэ хэлэлцүүлгээр  зөвшөөрлүүдийг хэвээр үлдээх, хүчингүй болгох, шат дамжлагыг багасгах талаар хэлэлцэнэ. Иймд Та бүхэн хэлэлцүүлэгт  идвэхтэй ирж оролцоно уу.
 
Уулзалтад оролцох бизнес эрхлэгчдийг 262060 дугаарын утсаар бүртгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг