ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/17-НД НИЙТЛЭГДСЭН
2025 оны тавдугаар сард инфляц улсын хэмжээнд 8.3 хувьтай гарлаа
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр 2025 оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өслөө. Барааны бүлгийн үнийн хувьд жилийн 5.5 хувиар өссөн бол үйлчилгээний бүлгийн үнэ 17.3 хувиар өссөн байна.
Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 8.3 хувь өсөхөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 5.6 хувь, үүн дотор согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.5 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 9.0 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 21.5 хувь,
- гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 6.7 хувь,
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 14.0 хувь,
- боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
