ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлнэ

ikon.mn
2013 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээ-

Олон улсын нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс өнгөрсөн 10 дугаар сарын 12-нд нэгдсэн. Энэ хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм хамтран хэрэгжүүлэх “Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцээд дэмжиж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.

Үндэсний төлөвлөгөөнд төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлэх, авлигыг бууруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр 11 зорилго дэвшүүлэн 30 орчим үйл ажиллагааг төлөвлөжээ. Үүнд, “Шилэн данс”, “Шилэн тендер”-ийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэг багтсан байна.  

Ирэх оны 6 дугаар сараас төлөвлөгөөг хэрэгжүүлэх бөгөөд хоёр жил тутамд Олон улсын нээлттэй засгийн түншлэлд эргэн тайлагнах ажээ.

Товч мэдээ

  •  “Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, түүний хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
  • Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорндын хэлэлцээрийг баталлаа.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг