Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар буюу 1.3 их наяд төгрөгөөр буурсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.
Мөн улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.3 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр буурчээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний таван сард 11 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 259.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого 2025 оны эхний таван сард 10 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр багасахад
Харин
2025 оны эхний таван сард татварын нийт орлогын 32.6 хувийг орлогын албан татвар, 22.8 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20.7 хувийг нийгмийн даатгалын орлого, 7.2 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4.8 хувийг онцгой албан татварын орлого, 11.9 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!