Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогосыг ажлаас нь чөлөөлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд удирдлагатайгаа холбоотой асуудлаар энэ сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан талаар өмнө мэдээлсэн. 

Мөн үүнтэй холбоотойгоор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл(МСНЭ)-ээс өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-т шаардлага хүргүүлсэн байна.

Шаардлагад "МОНЦАМЭ агентлагийн даргаар Э.Содонтогос ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан, ажилчдын шаардлагад дурдсан нөхцөл байдал үнэн эсэхийг тогтоох, тус агентлагийн ажилчдын 84 хувь нь гарын үсэг зурж, шаардсан асуудлаар холбогдох хууль тогтоомж, олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд арга хэмжээ авахыг шаардаж байна" гэжээ. 

Уг асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан эсэхийг ЕТГ-аас тодруулахад "МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогосыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэх хариуг өглөө.