Уншиж байна ...
Зураг
Зураг

Өчигдөр усны ослын улмаас хоёр хүн нас баржээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр хөдөө орон нутагт усны ослын улмаас хоёр хүн нас барсан талаар мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Дэхт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 12 км/ “Хэрлэн” голд 1 хүн нас барсан байдалтай байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 16:26 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Дорнод аймгийн харьяат иргэн Н /42 настай, эмэгтэй/ нас барсан байдалтай “Хэрлэн” голын усанд байсныг ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 52 км, сумын төвөөс баруун хойд зүгт 1 км/ “Сэлэнгэ” мөрөнд 1 хүүхэд, 1 эрэгтэй хүн живж байснаас хүүхдийг иргэд аварсан, эрэгтэй хүн нь живсэн гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат/ нь хүү Э /9 настай, эрэгтэй/-ыг “Сэлэнгэ” мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живсэн байсныг уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олж, уснаас гарган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.