Гурван сарын хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхоноор 170 мянга орчим иргэн үйлчлүүлэв
Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан мөсөн гулгуурын талбай, чарганы зам, иргэд амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх өвлийн хотхоныг хаажээ. Мөсөн гулгуурын талбайд тэшүүр болон чаргаар гулгуулах үйлчилгээ нэг цагийн ₮5,000-ын төлбөртэй байв.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард байгуулсан мөсөн хотхоноор 170 мянга орчим иргэн үйлчлүүлсэн бол хүүхэд сурагчдын зүгээс ирэх жил дахин зохион байгуулах хүсэлтийг олноор илэрхийлсэн байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зуны улиралд Үндэсний их баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах, намрын улиралд ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, хаврын улиралд Цагаан сарын үзэсгэлэн болон нөөцийн махны худалдааг зохион байгуулдаг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
