Уншиж байна ...

Төв цэнгэлдэх хүрээлэн дотор мөсөн гулгалтын талбай байгуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
8 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод задгай хамгийн том мөсөн гулгалтын талбайг Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулжээ.

Энэ тухай “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам “Төв цэнгэлдэх хүрээлэн бол зөвхөн том арга хэмжээ зохион байгуулдаг талбай бус, иргэдийн өдөр тутмын амьдралд ойр, улирал харгалзахгүй ашиглагдах орон зай байх ёстой. Тиймээс хамт олны санаачилгаар, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төслийг хэрэгжүүлж, өвлийн улиралд дотор болон гадна талбайг иргэд нээлттэй, идэвхтэй ашиглах боломжийг бүрдүүллээ.

Сурагчид амарч гар утас, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед хүүхэд, залуусыг хөдөлгөөн хийж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд энэ бүтээн байгуулалт эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Нийслэлийн иргэн бүрийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэв.

Уг үйлчилгээ нь 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь байгуулжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг