Уншиж байна ...

ТОДРУУЛГА: Төв цэнгэлдэх хүрээлэнд тэшүүр болон чаргаар гулгуулах үйлчилгээ цагийн ₮5,000 төлбөртэй байна

Д.Янжиндулам, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод задгай, хамгийн том мөсөн гулгуурын талбайг Төв цэнгэлдэх хүрээлэнд байгууллаа гэж албаны хүмүүс мэдээлээд буй.

Гулгахаар очиж байгаа иргэд төлбөр төлөх эсэх талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-аас тодруулахад "Иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G16 хаалгаар мөсөн хотхон руу орж агаарлах болон мөсөн хотхоны зураг авхуулах тайзыг ашиглахад үнэ төлбөргүй.

Харин мөсөн талбайд тэшүүрээр гулгахад том хүн, хүүхэд тус бүр нэг цаг гулгахад 5,000 төгрөг, цасан уулан дээр хийлсэн, дугуй хэлбэртэй чаргаар гулгахад 30 минутын 5,000 төгрөгийн төлбөртэй.

Мөн тэшүүрээр гулгаж сурч байгаа иргэдэд зориулсан тулгуурыг нэг цаг ашиглахад 5,000 төгрөг төлнө. Эцэг эх, асран хамгаалагч нь тэшүүр өмсөөд бага насны хүүхдийг энэхүү тулгуур дээр түрээд явах боломжтой юм.

Мөсөн хотхон өдөр бүр 11:00-22:00 цагийн хооронд ажиллах бөгөөд хүүхэд, томчуудыг дулаан хувцаслаж, заавал малгай, бээлий өмссөн байх шаардлагыг тавьж байгаа" гэлээ.

Түүнчлэн 6-аас дээш насны хүүхдийг тэшүүрээр гулгуулж байгааг тодотгов.