Уншиж байна ...

"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх" арга хэмжээ гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын задгай талбайн хамгийн том мөсөн гулгуур, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй талбайг байгуулаад буй.

Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх арга хэмжээ энэ оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.  

  • Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих
  • Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх
  • Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх
  • Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглагдах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.