Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын аварга Билял Маховын ДАШТ-ээс авсан хүрэл медалийг нь хүчингүйд тооцов

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Чөлөөт бөхийн Лондоны олимпын аварга, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн орос эр Билял Маховын 2015 оны ДАШТ-ээс хүртсэн хос хүрэл медалийг нь хураан авахаар болсноо ITA буюу International Testing Agency зарлав.

Б.Махов бөхийн хоёр төрлөөр буюу чөлөөт бөх, сонгомлоор 2015 оны ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн. 

Түүнийг допинг хэрэглэсэн гэж үзэн 2021 оны есдүгээр сараас хойш дөрвөн жил тэмцээнд оролцох эрхийг нь хассан юм. Тэгвэл 2015 - 2020 оны хооронд үзүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцож байгаагаа саяхан мэдэгджээ. Ингэснээр 2015 оны ДАШТ-ээс авсан хүрэл медаль нь АНУ-ын бөх Робби Смитэд шилжиж байна.

Тэд сонгомол бөхийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдөхөд Б.Махов 10:8-аар ялж байв.

Харин чөлөөт бөхийн төрөлд гүрж гаралтай армени залуу Леван Берианидзе ДАШТ-ий гурван хүрэл медальтай болж буй юм.

 

Эх сурвалж: ITA