Төрийн ордонд
09:30 цагт "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь" хэлэлцүүлэг болж байна.
Төрийн ордонд
10:00-15:00 цагт Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Үндэсний Статистикийн Хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны тавдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
АНУ-ын ЭСЯ-ны урд байрлах Төв номын сангийн салбарт
11:00 цагт “Ган цөлжилтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
"Монгол Ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2025 болон Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг танилцуулахаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Монголын Худалдаачдын холбооны дэргэдэх ТҮЦ нэгдсэн холбооноос “ТҮЦ 33 жил үзэсгэлэн” гаргах тухай мэдээлэл хийнэ.
12:00 цагт Хөдөлшгүй баримт нотолгоогүйгээр хэрэгт гүтгэгдэж анхан шатны шүүхээс 12 жил аваад байгаа ламхай хүүгийн тухай мэдээлнэ.
Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн Олон улс судлалын хүрээлэнд
15:00 цагт "Төвөд судлалын талаарх хамтарсан хэлэлцүүлэг" болно. Тус хэлэлцүүлэгт БНХАУ-ын Төвөдийн Өөртөө засах орны эрдэмтэн судлаачид оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!