Манай улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн статистик байна. Улсын хэмжээнд 6 тусгай сургуульд 1700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Энэ хүүхдүүд ердийн хүүхдүүдтэй харьцуулахад өвчлөмтгий, бие сул байдаг тул шим тэжээл сайтай хоол хүнс, сайн асаргаа, эрүүл орчин, тусгай эм тариа шаарддаг. Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүүхдээ асардгаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Иймд тухайн өрх амжиргааны түвшин доройтох эрсдэлд өртөж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор зарим тусламж, хөнгөлөлтүүд нэмэгдсэн тул олгох журам, зарим зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх” журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох, хүүхэд бүрт сэргээн засалт хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй аймаг, дүүргийн салбар комиссийн нарийн мэргэжлийн эмч, согог зүйч, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг орон тооны бус гишүүдэд өгөх урамшууллын хэмжээг ажилласан цагаар тооцож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|