БАЙРШИЛ: Маргаашаас эхлэн 10 хоног халуун усгүй болох орон сууцны айл өрх, ААН-үүд
Дулааны шугамын зуны их засвар нийслэл хотод үргэлжилж байна.
"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр 2025 оны зургаадугаар сарын 17-н буюу маргаашаас эхлэн 10 хоногийн хугацаанд Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн зарим орон сууцны айл өрх болон ААН, байгууллагын хэрэглээний халуун усыг хязгаарлаж, засвар хийнэ.
Халуун ус хязгаарлах байршлууд:
- Төв гандан
- Бөмбөгөр худалдааны төв
- Баянбүрд төв
- 7-р хороолол
- Хангай хотхоны орчмын хэрэглэгчид
- 100 айл
- КТМС
- Цэцэг зочид буудал
- 12-р хороолол орчмын хэрэглэгчид,
- Женекс зочид буудал
- Ой мод ХХК
- УДДТ-59-өөс хангагддаг хэрэглэгчид.
- Тэнгис кино театр
- Засгийн газрын XI, V байр
- Тахь-Ко ХК
- Дүрслэх урлагийн музей орчмын болон УДДТ-62-оос хангагддаг хэрэглэгчид.
Бүсчлэлийн байршлыг ЭНД дарж харах боломжтой.
Жил бүр хийгддэг дулааны шугамын засвар энэ жил наймдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх хуваарьтай байна.
Дэлгэрэнгүй хуваарь:
Эх сурвалж: "УБДС" ТӨХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
