Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг сонгуулийн хороодод хүлээлгэн өгөв

Н.Номин, ikon.mn
2025 оны 6 сарын 16
IKON.MN
Зураг зураг
СЕХ

Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг хуваарийн дагуу энэ сарын 13-16-нд 18 аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгчээ.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зургаадугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлнэ. Үүний дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалган туршина.

Энэ жил Баянхонгор, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль болно.

Нөхөн сонгуулийн саналыг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр буюу энэ ням гарагт Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авах юм. 
зураг
 
СЕХ

 

Эх сурвалж: СЕХ