Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Малын хулгайтай бодлогын түвшинд тэмцэх тухай" сэдвээр мэдээлнэ

П.Зоригт, IKON.MN
2025 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Гадаад Харилцааны Яам (ГХЯ) Зөвшилцөл танхимд

09:00 цагт "Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт" олон улсын бага хурал эхэлнэ. 

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах, “Намнаа” академийн тэргүүн Н. Алтанхуяг, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран "Малын хулгайтай бодлогын түвшинд тэмцэх тухай" сэдвээр мэдээлэл хийнэ.

Шангри-Ла зочид буудалд

11:00 цагт “Супер концерт-2025” шоу тоглолтыг энэ сарын 21-нд зохион байгуулахтай холбоотойгоор хэвлэлийн хурал хийнэ. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Таван толгой” ХК нь усны гэрээ хийгээгүй, усны дүгнэлт гаргуулахгүйгээр ус ашигласан, аюултай хог хаягдлыг тусгаарлалгүй хууль зөрчиж, хүрээлэн буй орчныг бохирдуулсан, зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашигласан гэх мэт байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан талаар экологич Д.Туяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Занданшатар нарт хандаж хэвлэлийн хурал зарлалаа.