Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит XVII хуралдаан энэ сарын 26, 27-нд Москва хотноо болно.
Энэ удаагийн хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн биелэлт, Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Засгийн газрын хоорондын дэд комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцана.
Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва ахлах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|