ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Таван компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын болон аж ахуйн нэгжийн хүсэлт, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн нэр бүхий таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан-Өргөө”, тус аймгийн Түнхэл тосгонд байрлах “Царамт-Уул”, Хөвсгөл аймгийн Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Сант жаргалант”, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх “Морьтон Монгол”, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Морьтон Монгол хурд” компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.