Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи 2014": Цаначин Боде Миллер олимпийн амжилт эвдлээ

Өглөөний сонин
2014 оны 2 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг
АНУ-ын цаначин Боде Миллер

АНУ-ын цаначин Боде Миллер Сочигийн олимпийн уулын цанын төрөлд хүрэл медаль хүртсэнээр өвлийн олимпийн нэг амжилт эвдсэн байна.

Тэрбээр уулын цанын супергигант төрөлд 36 нас 127 хоногтойдоо медаль хүртсэн анхны тамирчин болсон аж. Урьд нь Норвегийн алдарт цаначин Хьетиль Андре Омодт Турин-2006 олимпоос 34 нас 169 хоногтойдоо алтан медаль хүртэж байжээ.

Сочигийн супергигантын төрөлд Норвегийн Хьетиль Янсруд алт, АНУ-ын Эндрю Вайбрехт мөнгө, Канадын Ян Худек болон АНУ-ын Боде Миллер нар хүрэл медаль хүртлээ.

ОХУ-ын нэрт уран гулгагч, гавьяат тамирчин Евгений Плющенко

ОХУ-ын нэрт уран гулгагч, гавьяат тамирчин Евгений Плющенко Сочигийн олимпийн үзүүлэх тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Уран гулгалтын багийн төрлийн богино үзүүлбэрт хоёрдугаар, чөлөөт үзүүлбэрт нэгдүгээр байрт шалгарсан уран гулгагч гэмтэл нь сэдэрсэн учир зодог тайлсан юм.

Сонирхуулахад Сочигийн олимпод эмэгтэйчүүдийн цанын трамплин үсрэлт, уран гулгалтын багийн тэмцээн зэрэг өвлийн спортын есөн шинэ төрөл нэмэгдэн орсон нь үзэгчдийн сонирхлыг татсан тэмцээн уралдаан болж байна.

Зураг