ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

М.Дагва: Монгол Улс чухал ашигт малтмалын салбарт хурдтай хөдлөх шаардлагатай

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

"Future Minerals Forum 2025"  буюу ирээдүйн ашигт малтмалын талаарх форум энэ сарын 14-16-нд Саудын Арабын Хаант Улсад болсон. Уг форумд Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциацын төлөөлөл оролцсон юм. 

Форумын үеэр тус ассоциацын ерөнхийлөгч М.Дагватай ярилцсанаа хүргэе. Тэрбээр Монгол Улс чухал ашигт малтмалын салбарт ойлголтоо нэгтгэн хурдтай хөдлөх хэрэгтэйг онцолсон. 

- Ирээдүйн ашигт малтмалын чуулганы үеэр харилцан ойлголцлын санамж бичгүүд, хэлэлцээрүүд байгуулагдлаа. Энэ талаар та дүгнэн хэлнэ үү?

- Тодорхой хэмжээнд концепцын түвшинд байсан зүйлсийг ажил хэрэг болгох, оролцогч улсууд юу хийх вэ гэдгээ илүү тодорхойлох талаар өмнө нь яригддаг байсан. Түүний нэг нь энэ хурлын хүрээнд хийгдэж буй чухал ашигт малтмалтай холбоотой баримт бичгүүд гэж харж байна. Улс орнууд эдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын бичиг баримтуудыг гаргах гэхчлэн ар араасаа ажил өрнөнө байх. Эхлэл нь тавигдлаа гэж харсан.

- 2025 онд Саудын Араб улс хайгуулд 50,000 км.кв талбайг шинээр олгоно гэж салбарын сайд нь зарласан. Энэхүү чуулган нь хоосон уриа лоозогносон бус маш ажил хэрэгч байгаа нь харагдаж байна. Уг форумыг та бусад форумтай харьцуулбал онцлох давуу талыг хэрхэн дүгнэж байна вэ?

- Саудын Арабын Засгийн газар хоёр зүйл онцгой анхаарч байгаа нь анзаарагддаг.

Нэг нь энэхүү форум. 2022 онд анх зохион байгуулахад 3,000 гаруй хүн ирж байсан бол энэ жил 20,000 хүн ирлээ. Ингэж олон хүн анхаарч байгаагийн цаана юу байна вэ гэхээр энэ бүс нутгийн чухал ашигт малтмалын салбарт юу болох вэ, юу хийх гээд байна вэ гэдэгт хүмүүсийн анхаарлыг татаж байна.

Хоёрдугаарт тус улс өөрөө үлгэр жишээ болохын тулд энэ чиглэлээр ажлуудаа шуурхай хийгээд буй. 2020-оод оны үед хууль эрх зүйн орчноо сайжруулсан. Энэ улсын хууль эрх зүйн орчин нь дэлхийд хамгийн сайнд тооцогдож байгаа.

Мөн улсаа хамарсан геофизикийн суурь судалгааг эхлүүлсэн. Гурав дахь жилдээ үргэлжилж буй уг судалгааг бүрэн дуусахыг хүлээлгүйгээр явцын дунд гарсан үр дүнг нь харж байгаад ашигт малтмал илрэх боломжтой гэж үзсэн талбайнуудаас нэлээд том томоор нь хайгуулд өгч байна.

Саудын Араб нь хайгуул хийж буй гаднын ч бай, дотоодын ч бай компанийг орд олчихвол тэр ордоо гүйцээж хайх зардлынх нь 70 хувийг өгнө гэж амласан. Зөвхөн бүтээгдэхүүнийг нь худалдаж авна гэх нөхцөлтэйгөөр ямар ч хувь эзэмшилгүй, хайгуулынх нь зардлын 70 хувийг өгнө. 

Уул уурхайн сайдынх нь танилцуулснаар одоогоор зургаан компани мөнгөө авчээ. Хоёр жилийн дотор суурь судалгаа хийгдээд, тендер зарлагдаад түүнээс ашигт малтмал байгааг илрүүлж, цооногоо олсон компани багадаа зургаа байна, амласныхаа дагуу энэ улсын Засгийн газар ордоо гүйцээж хайгуул хийх, ашиглалтад бэлдэхэд нь зориулж мөнгөө өгөөд эхэлсэн нь анзаарагдлаа. Энэ нь таны асуулттай холбоотойгоор худлаа лоозон дэвшүүлэх биш үнэхээр зорьж байгаа бол зорилгынхоо төлөө системтэйгээр, Засгийн газрын түвшинд тууштай ажиллаж байгаагийн илэрхийлэл.

- Чухал ашигт малтмалын салбарт манай улсад ямар боломж байна вэ?

- Дэлхийн улс орнууд чухал ашигт малтмалыг маш чухалд тооцож буйг, ямар их хурдтай ажиллаж байгааг анзаарч, манай улс ч мөн ингэж ажиллах шаардлагатайг хүлээн зөвшөөрөн, ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй. 

Манай улсад чухал ашигт малтмалыг салбарын хэмжээнд авч үзэлгүй ганц нэг ордын хэмжээнд яриад байхаар тухайн ордыг эзэмшигч компани болон орон нутгийн иргэд хоорондын асуудал мэтээр буюу том зүйлийг жижиг болгож унагааж буй зовлон бий.

Гэтэл энд жижиг ордын хэмжээний хэрүүл ярихгүй, яавал дэлхийн хэмжээнд яригдаж буй асуудлуудыг шийдэх вэ, үүнд ашигт малтмалын салбар ямар чухал хувь нэмэр оруулах гэдгийг гаргаж ярьж байна. Энэ хэмжээнд улстөрчид, ард иргэд нь ойлгочихсон байхад ямар нэг орд дээр асуудал гарахад харилцан ойлголцож шийдвэрлэхэд хялбар болж байгаа нь анзаарагддаг.

- Илтгэгч нарын үг, судлаачдын байр сууринд ч мөн ханган нийлүүлэлтийн экосистемийг бий болгох талаар нэлээд дурдагдлаа. Энэ талаар та тодруулж ярина уу?

- Энэ бол маш чухал ач холбогдолтой асуудал. Чухал ашигт малтмал нь тун чухал зүйл гэж үзэж байгаа тул зөвхөн хүдэр эсвэл баяжмал хэлбэрээр нь зарахгүйгээр аль болох боловсруулахыг сонирхож буй улс орон, компани олон болж байгаа. Үүнээс улбаалан ойрын хэдэн жилд ихээхэн давхардал үүсэж магадгүй. Иймд бүс нутгийн хэмжээнд яригдаж буй асуудал нь ханган нийлүүлэлтийг сүлжээгээ яаж бий болгох вэ, хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарах. 

Энд 20 гаруй улсын уул уурхай хариуцсан сайдын түвшний хүмүүс оролцож байна. Тэд болон энэ салбарын нэг хэсэг болсон хөрөнгө оруулагч нар шинээр үүсгэх ханган нийлүүлэлтийн сүлжээг яаж илүү ухаалгаар давхцалгүйгээр хийх вэ гэдэгт анхааран ярилцсан.

- Танай холбоо энэхүү форумд ямар зорилгоор оролцож байна вэ?

- Монгол Улс чухал ашигт малтмал дээр хурдтай хөдлөх шаардлагатай байна. Гэвч нэлээд удаан байгаа нь бидний санааг зовоож байгаа учраас хувийн хэвшлийн зүгээс энэ салбарт ажиллаж буй хүмүүс юу хийж чадах вэ, ямар дэмжлэг үзүүлэх вэ гэх байдлаар харж, түүндээ чиглэсэн Чухал Ашигт Малтмалын Ассоциацыг байгуулаад гурван жил болж байна.

Ассоциацын хувьд чухал ашигт малтмалын чиглэлээр Монгол Улс дотроо ойлголт, бодлогоо сайжруулах ажлыг тогтмол хийхийн хамт олон улсын хэмжээнд чухал ашигт малтмалын сүлжээнд оролцож буй талуудтай хэлхээ холбоо тогтоохыг зорьдог.

Иймдээ ч уг форумд оролцож буй талуудтай бололцооныхоо хэрээр уулзаж, санамж бичиг байгуулах, хэлцэл хийх, хамтарч ажиллах талаар санаа бодлоо хуваалцаж, дараагийн уулзалтуудаа товлож байна.

Энэ удаагийн хуралд манай ассоциацын шугамаар долоон хүн оролцож байгаа.

- Манай улсад чухал ашигт малтмалын салбар хөгжих суурь хэр бүрэлдсэн бэ?

- Дэлхийд 17 дугаарт орох газар нутагтай, ашигт малтмалын потенциал сайн. Орос, Хятадын дунд байгаа, энэ хоёр хөршөө давж энэ ирсэн улсуудтай харилцахын тулд юу хийх ёстойгоо тодорхойлох гэхчлэн хийх ажил их байна. Тэр бүрээ хийчихвэл чухал ашигт малтмал хөгжих боломжтой.

Манай экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэс. Ногоон эдийн засагтай холбоотойгоор нүүрсний хэрэглээ буурах алсын төлөвтэй байгаа тул чухал ашигт малтмалаар шинэ орлого бий болгож, эдийн засгаа унагаахгүй авч явах зайлшгүй шаардлагатай. Бид хүсэхгүй байсан ч чухал ашигт малтмалын чиглэлд ажиллахаас өөр аргагүй байдалд байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.185.80] 2025/1/22
Одоо Ховдын Халзан бүргэтэй уулыг ухах санаатай сахал Эрдэнэбилэгийн явуулга мөнгөөр их үнэ цэнэтэй хаа хаагүй явж байна Баялаг алга болчихгүй шүү дээ Техник технологи хөгжиг улам л үнэ хүрнэ одоо шуналтангуудын гарт өгөөд яах юм Мөнгө болгоод гадаадад гараад явчихдагийг харсаар байна Ийм солиотой урвагч нарын үгэнд бүү авто
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.132] 2025/1/21
Монгол улсад ашигт малтмалаас илүү зөв ухаантай эх оронч хүн хэрэгтэй байна жинхэнэ төрийн түшээ хүн жинхэнэ эрдэмтэн мэдлэг оюун өндөр хөгжсөн хүн нь чухал байна цаашдаа ашигт малт-р хэсэг нөхдүүд л хөлжих юм шиг өнгөрсөн жилүүд шиг монгол гэдэг нэрийг бамбай болгоод байна даа монголд монголчуудад ашиггүй байлаа байх ч төлөвтэй байна
0 | 0 Хариулах
Шим мандал [103.57.93.155] 2025/1/21
Цагаачид суурьшсан америк европоос монголын газар нутаг өөр шүү. Монголчууд газрынхаа шим мандлыг илүү шүтэж амьдарсан учраас ухуулж гаднынханд өгөхгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.89] 2025/1/21
Манайд хамаг ашигт малтмалаа хав дарчихаад дэлхий сөнөхөөр гаргаж хэрэглэх маш өвөрмөц таагчиг баримталдаг олон хүн байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [103.172.76.44] 2025/1/21
Зарим хүмүүс газрыг доорхи нөөцөө хойч үедээ үлдээнэ, дараа ашиглана гэдэг л дээ. Хамгийн тэнэг нь хэзээ ч нэг үнээрээ байдаггүй, технологи өөрчлагдөж байдаг. Үүнээс гадна чи ашиглахгүй бол хэн нэгэн ашиглах л болно. Орос уу, Хятад уу. Амьдрал ийм л байна
1 | 1 Хариулах
Бод бод [59.153.87.51] 2025/1/21
Тангарагаа өргөсөн Трампын гол уриа нь Өрөмд, Өрөмд, Өрөмд. Тэгж байж Америкийн алтан үе ирнэ гэж хэллээ.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.225] 2025/1/21
Айлын хүүхдүүд хөрөнгө оруулалтыг ингэж л татдаг юм байна ш дээ. Гэтэл манайхан засаг нь зөвшөөрөл өгчихөөд байхад халтарууд нь хөндөн хэвтчихдэг.
1 | 0 Хариулах
Францаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [57.129.2.16] 2025/1/21
Муу хужааа амаа хамхиад хуцалгүй дуугай сууж бай
0 | 2 Хариулах
Францаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [57.129.2.16] 2025/1/21
Үхсэн хойноо! Африкийн орнууд харин өөдлөх нь францаас салж
0 | 2 Хариулах
Зочин [66.181.185.248] 2025/1/21
Газрын баялаг бол дэлхийн эрхтэн
1 | 1 Хариулах
Зочин [195.47.238.93] 2025/1/21
Хурдан ухуулая гэсэн үгүү
2 | 1 Хариулах
Зочин [85.12.6.245] 2025/1/21
Ховор элементийн ордоо ч хөдөлгөж чадахгүй Оросын мөнгөөр угжуулсан Босоо хөхүүдэд дарлуулж байж юун бусад ашигт малтмалуудаа ашиглаж чадах вэ дээ... Бид хөршүүдтэйгээ харьцуулахад сүүлийн 30 жил маш ядуу амьдарч байна. Маш ядуу амьдарч байгаагаа мэдэхгүй 30 жил болов.
4 | 2 Хариулах
Францаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [57.129.2.16] 2025/1/21
Юм болгоныг Оростой холбож боддог тахал саа өвчин гарсан бололтой 😏 Францтай нөхцөөд өөдөлсөн улс л лав Африкт алга даа!Та нар мэтийн орос орос гэж үгэлсэн хүн хонинуудаас болж эрүүл сэтгэдэгүүд нь хохироод байгаа юм шүү дээ
0 | 6 Хариулах
Зочин [85.12.6.246] 2025/1/21
Жинхэнэ Босоо Хөхдөг гар байна даа, АНУ хүртэл Drill Bay Drill буюу ашигт малтмалынхаа хайгуул, олборлолтыг сэргээж, эдийн засгаа сайжруулахаар өрөмдөж байна. Гэтэл чам шиг тэнэгүүд Франц ярьж, уран гэж худлаа цуурхал тарааж, Монгол орны хөгжлийг гацааж байх юм. Хаанаас мөнгө авснаа хэл !!! Гадаадын Тагнуулаа
2 | 0 Хариулах