Уншиж байна ...

Роберт Фрийдланд: Батлан хамгаалах салбарын хэрэгцээ ашигт малтмалын эрэлтийг өсгөхөөр байна

Б.Бадамгарав, IKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын Хаант Улсад болж буй "Future Minerals Forum 2025"-ын хоёр дахь өдөр буюу өчигдөр уул уурхайн салбарын нөлөө бүхий эрхэм "Ivanhoe Mines"-ын үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд илтгэл танилцуулав.

Тэрбээр батлан хамгаалахын салбарт шинэ тутамд нэвтэрч буй технологиуд нь ашигт малтмалын хэрэгцээг ихээр нэмэгдүүлж, эрчим хүчний салбарынхтай өрсөлдөх хэмжээнд хүрч буйг илтгэлдээ онцолж байлаа. 

Түүний танилцуулсан илтгэлээс онцлох эшлэлийг хүргэж байна. 



Батлан хамгаалах салбарт технологиудын хэрэгцээ асар их бий. Энэ нь эрчим хүчний шилжилтээс илүүтэйгээр ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлэхээр байна.

Бид эдийн засгаа хөгжүүлье, сэргээгдэх эрчим хүчийг дэмжье гэдэг. Гэхдээ олборлож буй түүхий эдүүд батлан хамгаалах салбар руу явж байна.

Дата төвүүд 2025, 2026 он гэхэд жилд 1,000 тераватт цаг эрчим хүч буюу Япон улсын хэрэглээтэй дүйх эрчим хүчийг ашигладаг болж, цаашид ч хэрэглээ өсөн нэмэгдэхээр байна.
Нар, салхины зэрэг сэргээгдэх эрчим хүч нь маш их металл шаарддаг технологи. Цахилгаан машин бол энгийн машинаас зургаа дахин их түүхий эд ашиглана. Салхин сэнс нь хийгээр ажилладаг станцаас ес дахин их түүхий эд хэрэглэнэ.
Стратегичид Бээжин супер хүч болох өрсөлдөөнд бэлдэж байгаа хэмээн хэлцгээж байна. Худалдаа, технологи, батлан хамгаалах салбарт ч бай хэн нь супер хүчтэй байх вэ гэдгээ тодорхойлох гэж байна гэж үзэж буй. Энэ тохиолдолд ямар материал чухал гэж тооцогдох вэ, юунд ашиглагдах вэ, яаж амар тайван орших вэ, яаж хоёр туйлт ертөнцөөс яаж олон туйлт амар тайван ертөнцөд шилжих вэ гэдэг нь чухал.
Одоогийн эрчим хүчний шилжилт, дата төв, цахилгаан машины хэрэгцээг хангахын тулд нийт үйлдвэрлэлийн 40 хувь нь цоо шинэ уурхайгаас гарах ёстой болж байна.
зураг
 
Африкийн талаар яривал дэлхийн ашигт малтмалын 30 хувийг агуулдаг маш баялаг тив. Чухал ашигт малтмал хайвал Африк л явах хэрэгтэй.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт буй улсуудыг газрын зурагт сунгаж харуулсан байдаг. Бодит хэмжээг нь аваад үзвэл Африк, Саудын Араб, Австрали зэрэг нь өөрчлөгддөггүй.
Конго улс дахь Камаогийн зэсийн уурхай бол хамгийн ногоон, хамгийн өндөр зэрэглэлтэй зэс гаргадаг. 30 жил болж байж энэ хэмжээний уурхай гаргасан бөгөөд зургаан ийм уурхай ажиллаж байж эрэлтийг хангана. 
зураг
 
Бид жижигхэн гараг дээр хамтдаа амьдарцгааж байгаа тул сонголт хязгаарлагдмал. Металл, материал хаана байна, бид тэнд ажиллах хэрэгтэй. 


Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Камаогийн зэсийн уурхай нь жилдээ 600,000 тонн зэс олборлох зорилттойгоор хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Тус уурхай 2025 онд 520-580 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн 2025 оны хоёрдугаар улиралд зэсийн баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

зураг
 

Мөн Роберт Фрийдланд болон түүний багийнхан газрын дулааны эрчим хүчийг олборлох G-Pulse төслийг эхлүүлсэн байна. Өдөр бүр нартай цэлмэг эсвэл салхитай байгаад байхгүй тул сэргээгдэх эрчим хүчний найдвартай, тогтвортой байдал эргэлзэх хүмүүс бий. Тэгвэл G-Pulse төсөл нь газрын гүнийн дулааныг ашиглах эрчим хүч гаргах зорилготой. Гадаргаас доош 2-5 километр өрөмдсөнөөр дулаан олборлох боломжтой гэж тэд үзэж буй бөгөөд одоогоор нэг километрт ногдох өртгийг бууруулахаар судалж байгаа юм.

Энэхүү технологи амжилттай хэрэгжвэл хэдэн мянган цөмийн станц байгуулсантай тэнцэх хэмжээний эрчим хүчнийг олборлож болно гэж танилцуулга бичлэгт дурдаж байлаа.

БИЧЛЭГ:

4:53:11-ээс эхлэн Роберт Фрийдландын илтгэлийг үзэх боломжтой.