Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Огцрох амархан" жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилго бүхий "Огцрох амархан" жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна. 

Өчигдөр тус жагсаалыг зохион байгуулагчид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт 24 цагийн дотор жагсаалын төлөөллийг хүлээн авч уулзах шаардлага хүргүүлсэн.

Энэ дагуу өнөөдөр 

  • Улсын Их Хурлын Дарга Д.Амарбаясгалан,
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ,
  • УИХ-ын гишүүн, МАН-ын төлөөлөл П.Сайнзориг гишүүн,
  • УИХ-ын гишүүн, АН-ын төлөөлөл Б.Жаргалан гишүүн,
  • УИХ-ын гишүүн, ХҮН-ийн төлөөлөл Г.Уянгахишиг,
  • УИХ-ын гишүүн, ИЗНН-ийн төлөөлөл Б.Батбаатар,
  • УИХ-ын гишүүн, Үндэсний Эвслийн төлөөлөл Д.Пүрэвдаваа,
  • УИХ-ын Ерөнхий Нарийн бичгийн Дарга Б.Баасандорж нар жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзав.

Тодорхойлсон 3 шаардлагын хүрээнд товлосон уг уулзалтаар дараах байр суурийг УИХ-ын Дарга болон гишүүд илэрхийллээ.

  • Залуусын тайван замаар эвлэлдэн нэгдэж байгаа жагсаалыг ихэд үнэлж, хүндэтгэж байна. Та бүхний шаардлагыг чих тавин сонсож байгаа,
  • 126 гишүүнтэй болж өргөжсөн Улсын Их Хурал хариуцлагатай, ёс зүйтэй, ил тод улс төрийн соёлыг бэхжүүлэхээр ажиллаж байна. Улс төрийн намуудын үзэл баримтлалаас үл хамааран зарчмын асуудлууд дээрээ нэгдмэл буй,
  • Үүсээд буй асуудлыг Парламент зохих үйл явцын дагуу шийдвэрлэнэ. Шийдвэрлэх явцдаа Үндсэн Хуулийг дээдэлнэ. Даваа гарагт Төрийн Байгуулалтын Байнгын Хороогоор ороод, ирэх Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй,
  • Зөвхөн Засгийн Газраас өргөн барьсан тогтоолын төслийн хүрээнд хязгаарлалгүйгээр Улсын Их Хурлын бүх гишүүд нээлттэй асуулт асууж, тодруулга авна. Иймд жагсагчдын тодруулмаар байгаа асуултуудыг ч гишүүд бүх талаас нь илэрхийлнэ,
  • Асуудлыг зөв шийдэх дээр хичээнгүйлэн ажиллаж буй тул иргэдийг Парламентад итгэх итгэлээ алдахгүй байхыг уриаллаа.

Уг уулзалт 16:30 цагт товлосон тул өнөөдөр "Огцрох амархан" жагсаал 18:00 цагаас 21:30 цаг хүртэл үргэлжилж байна.

Жагсаал "Ууртай микрофон" хөтөлбөрөөр нээлтээ хийсний дараа УИХ, намуудын төлөөлөлтэй уулзсан иргэд тайлангаа танилцуулсан юм. Түүнчлэн сөрөг жагсагчдын микрофон нээсэн тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийг индэр дээр урьжээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг