• 6 сарын 8, Ням

Куба тамирчдад АНУ-ын тал визийн хатуу бодлого баримталж байгааг шүүмжлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Куба улсын Үндэсний Олимпын Хороо (ҮОХ) өнгөрсөн Мягмар гарагт тамирчдад нь визийн хатуу бодлого баримталж буй талаар АНУ-ын талд гомдол мэдүүлжээ.

Тус улсын ҮОХ-ны мэдээлснээр энэ сард АНУ-ын Майами болон Пуэрто-Рикод болсон Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны уулзалтад Кубын ҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарын виз гараагүй тул оролцож чадаагүйг онцолсон байна.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард Флорида мужид болсон тэмцээнд тус улсын 14 тамирчин бичиг баримтын асуудлаас болоод оролцоогүй, хоёрдугаар сард Пуэрто Рикод болсон "FIBA Ameri Cup" тус улсын шигшээ баг визийн асуудлаас болоод үргэлжлүүлж чадаагүйг дурджээ.

Кубын албаны хүмүүс дээрх тохиолдлыг Трампын "түрэмгий бодлогын" үр дүн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Хэдийгээр Трампын цагаачлалын эсрэг бодлого нь Куба иргэдэд хүндээр тусаж байгаа ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио удахгүй болох хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ), Лос-Анжелесын олимп зэрэгт дээр бодлого нөлөөлөхгүй гэж мэдэгдээд буй. Тэгвэл энэ нь бодит байдлаас зөрүүтэй байгааг Кубын албаныхан сануулжээ.

 

Эх сурвалж: Inside The Games

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [76.25.14.85] 2025/5/29
zuv shde tamirchidaas busad esen busiin darga nariig ni oruulj yadagiin tsus
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.245] 2025/5/29
Оросыг дагсан улсууд нэг иймэрхүү лалар араандаа залгагддаг даа, Хохийшд писдаагууд. Заяандаа гомд.
3 | 1 Хариулах