• 6 сарын 9, Даваа
Уншиж байна ...

ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийснийг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ. 

Амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслын реципиент нь 13 настай бөгөөд ээж нь хүүхдэдээ бөөрний донор болжээ.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-т анх 2006 оноос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. Өмнөх 14 мэс засал УНТЭ-т хийгдэж байсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хийгдсэн анхны мэс засал амжилттай боллоо.

Ингэснээр Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан мэс засал болж байна.

Донорын тухай хуулийн 3.1.10."реципиент" гэж амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгуулах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зайлшгүй шаардлагатай хүнийг хэлнэ.