• 6 сарын 8, Ням

ФОТО: "China Construction 6th Engineering компани Монголын иргэдэд чанартай, тохь тухтай орон сууц барьж өгнө"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4,400 айлын орон сууцны барилгын ажил өнөөдөр эхэллээ.

Уг бүтээн байгуулалт Сүхбаатар дүүрэг, Зургаан буудлын “Оргил” худалдааны төв орчимд өрнөх юм. Эдгээр орон сууцыг 24 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулах гэрээтэй байна.

зураг
 

Энэ тухай барилгын ажлыг гүйцэтгэгч "China Construction 6th Engineering Bureau Co., Ltd" группийн захирал Тиан Гуо Ин "Сэлбэ дэд төвийн орон сууц барих бүтээн байгуулалтыг 2027 оны дөрөвдүгээр сарын 2-нд бүрэн дуусгана. China Construction 6th Engineering Bureau Co., Ltd компани Монголын иргэдэд чанартай, тохь тухтай орон сууцыг барьж өгнө гэдэгтээ итгэлтэй байна.

Бүтээн байгуулалтад монгол туслан гүйцэтгэх компанийн ажилчид оролцоно. Хятад улсаас ажилчид ирнэ. Ажиллах хүчний 60-70% нь монгол хүмүүс байх юм" гэж ярилаа.

Хотын дарга Х.Нямбаатар "Бид энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд жилийн өмнө эхлээд эрх зүйн орчноо бэлдсэн. УИХ-аар Нийслэлийн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай анхдагч хуулийг батлуулсан. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө мөнгө босгох эрх зүйн орчноо бэхжүүлсэн. Үүний дараа газар чөлөөлөх ажлаа эхлүүлж, олон улсын зах зээл дээрээс бонд босгож, санхүүгийн эх үүсвэрээ бэлдсэн. Зураг төсөв, ТЭЗҮ-ээ боловсруулаад өнөөдөр барилгын ажлаа эхлүүлж байна. Энэ богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулсан баг хамт олондоо талархал илэрхийлмээр байна. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил гараанаас гарч байна. 

Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт тавьсан.

Орон сууцны барилга хөөсөн фасадгүй, олон жилийн настай металл гадаргуутай барихаар тохирсон. Энд баригдах орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор хийнэ. Өөрөөр хэлбэл крантны усыг шууд ууж болох шийдэл. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Тухайлбал нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийнэ. Хөв цөөрөмтэйгөө уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг нь угсарна.

Монгол Улсын циркийг энд байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөлтөө хийсэн" хэмээв.

Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4,362 айлын орон сууцыг ₮826 тэрбумаар барих хоёр багц тендерт 14 компани саналаа ирүүлснээс "China Construction 6th Engineering Bureau Co., Ltd" групп, "China Second Metallurgy Group Co.,Ltd" ХХК шалгарчээ. 

Төслийн хүрээнд 10,000 өрхийг хамарсан нийт 113 блок орон сууц, 17.7 километр авто зам, 43 км явган хүний зам, 28.9 км дугуйн зам, 3.6 га тоглоомын талбай, ерөнхий боловсролын 3 сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт цогцолбор, соёл урлагийн байгууллагын барилга байгууламж баригдах юм байна.

Фото: Сэлбэ дэд төвийн 4,400 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлэв /2025.05.29/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг