Уншиж байна ...

Сэлбэ дэд төвд 4,362 айлын орон сууц барих ₮826 тэрбумын төсөвтэй тендерийг өнөөдөр зарлажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж буй.

Сэлбэ дэд төвд нийт 10,063 айлын 113 блок орон сууц барихаас 4,362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг өнөөдөр зарлажээ.

Хоёр багц тендерийн нийт төсөвт өртөг 826 тэрбум төгрөг байна. Тендерийг дөрөвдүгээр сарын 16-ны 13:00 цагт нээх бөгөөд эдгээр орон сууцыг барих компаниуд шалгарна.

зураг
 

Гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр 47,530 ам.метр талбайд авто зогсоол, гурван блок сургууль, таван блок цэцэрлэгтэй байна. 100 ортой эмнэлэг барьж, 152,650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг байгуулах аж.