• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэлбэ дэд төв сүндэрлэх талбайд газраа чөлөөлсөн 1,670 иргэнд нөхөн олговор өгөхөөр болсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд сүндэрлэх Сэлбэ дэд төвийн барилгажилтын талбайд газар чөлөөлөлт, талбайн цэвэрлэгээ хийгдэж, 2025 оны хоёрдугаар сарын байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьд хүрчээ.

Тодруулбал нийт 2,200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1,670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулжээ.

Энэ тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Одгэрэл "Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1,683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1663 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм.

Мөн 1,067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан бөгөөд газар чөлөөлөлтийн хүрээнд 2,800 гаруй янданг буулгаснаар агаарын бохирдол буурахад нөлөөлж байна” гэв. Нөхөн олговрын хэмжээ дунджаар 150-300 сая төгрөг болж байгаа юм байна.

Одоогийн байдлаар хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж байгаа бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэх, буулгах ажлын бэлтгэлийг хийж байгаа аж.

Сэлбэ дэд төвд нийт 10,063 айлын 113 блок барилга барих бөгөөд есөн давхар 87 айлын 93 блок, 12 давхар 117 айлын 12 блок, 12 давхар 71 айлын найман блок тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Гурван блок нь сургууль, таван блок нь цэцэрлэг, 100 ортой эмнэлэг, авто зогсоолын талбай 47,530 ам.метр байх бол 152,650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто зам, дугуйн зам, явган хүний замтай байх юм байна.

Энэ онд газар чөлөөлөлт, нөхөн олговорт 359 тэрбум төгрөгийг зарцуулахаар нийслэлийн төсөвт тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.70.43.104] 2025/3/6
Утааг бууруулах учир миний бидний эрүүл мэндэд нөлөөлөх учир дэмжиж байгаа иргэн бна. Гэхдээ ямар удаан газар чөлөөлөлт нь явж бна аа. Бараг өнгөрсөн наадам р 1500 айлын газрыг чөлөөлсөн гэд бсан биз дэ. Тэрнээс хойш дахин 100 хан айлын газар чөлөөлөхөд хагас жил гэхээр энэ төсөл эхлэх яагаачгүй юм бна. Уул нь өдийд тендерээ зарласан газар шорооны ажил руу орох бэлтгэлээ хийж бх ёстой
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.209] 2025/3/6
Төр зөвхөн дэд бүтэц татсан газраа аж ахуйн нэгжүүдэд зарна. Газар чөлөөлөх ажил хувийн хэвшлийн бизнес. Мөнгө харагдахаар л төлгөн коммунист орчих юм. Өндрөөс их чанга унанаа
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.177] 2025/3/6
Tsaana bh zuslangiin bvsed amidarch bgaa hvmvvs tend bgaa vl hudleh hurungvvd hetsvvdeh ni de tiishee ochin tendees hot orj iren gj bhgui
1 | 0 Хариулах