Жендэрийн үндэсний хорооноос Дархан бэр, Уран бэр зэрэг хүйст суурилсан алагчлалын агуулга, нөлөөлөл бүхий санаачилга, арга хэмжээг төрийн бүх шатны байгууллага зохион байгуулах, биечлэн болон төлөөлөн оролцох, төсвийн санхүүжилтийг бүрэн болон хэсэгчлэн зарцуулах зэргээр аливаа байдлаар санаачлах, хамтрах, дэмжихээс татгалзахыг төрийн байгууллагуудад анхаарууллаа.
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанд дээрх агуулга, нөлөөлөл бүхий үйл ажиллагааг зарим төрийн болон төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд дараах үйл ажиллагааг Жендэрийн салбар зөвлөл, хороо авч хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн байна. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!