Уншиж байна ...

УИХ

11 жилийн өмнө
12 жилийн өмнө
Зураг
2013 оны 10 сарын 11
УИХ-ын дарга З.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэ хүрээнд тэрбээр өчигдөр БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоантай уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга хоёр улсын парламент уг харилцааг цаашид бүх талаар хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг хэлээд Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайд Р.Т.Эрдоан биечлэн анхаарч, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Зураг
2013 оны 10 сарын 10
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айллчал хийж буй тул нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалав. Нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болж, энэ талаархи илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа.
Зураг
2013 оны 10 сарын 10
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна;
Зураг
2013 оны 10 сарын 9
Засгийн газрын хуралдаанаар зарим оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ Франц улсад Мундагбаатарын Батсайхан, Германд Цолмонгийн Болор, Канадад Раднаабазарын Алтангэрэл, Швейцарьт Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон билээ. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх саналыг хүлээн авч УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж Элчин сайдад нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжжээ.
Зураг
2013 оны 10 сарын 8
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин санаачилсан юм. Шүүх байгуулах тухай хуульд нийслэлийн төвийн 6 дүүргийг хоёр бүсэд хуваан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргаан хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон. Энэ нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулахаар шүүхүүдийн байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчих нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Зураг
2013 оны 10 сарын 8
УИХ-ын байнгын дөрвөн хороо өнөөдөр хуваарь ёсоор хуралдах бөгөөд дараах асуудлуудыг авч хэлэлцэнэ. Үүнд: Эдийн засгийн байнгын хороо • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл • Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн/
Зураг
2013 оны 10 сарын 7
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны эхэнд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатанд байгаа болон цаг үеийн асуудлаар Үйлдвэр худалдаа аж ахуйн яамны мэдээллийг сонсож, хүйтэн, сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлж, үр тариа хураалтыг эрчимжүүлэхийг гишүүд мөн сануулсан юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн биржээс малыг амьдын жингээр худалдаалах ажлын явцыг танилцуулсан юм. Гэсэн ч энэ тухай мэдээлэл хангалтгүй. Ялангуяа малчид малаа амьдаар нь худалдахын тулд хаана хэнд хандаж, ямар аргаар худалдах нь тодорхойгүй байна гэлээ.
Зураг
2013 оны 10 сарын 4
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны цаг үеийн байдалтай холбогдуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний зургаан сарын байдлаар 11.3 хувьтай гарсан. Үүнд мал сүрэг өссөн Чингис бонд болон Хөгжлийн банкны бондын мөнгө, Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хийгдсэн нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн гэж тодотголоо.
Зураг
2013 оны 10 сарын 4
Өнөөдөр Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ. Нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх ажээ.
Зураг
2013 оны 10 сарын 4
Увсын хоёр гишүүний УИХ-ын гишүүний мандат хүчингүй болох нь ээ. АН-ын “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11” уулзалт өнөөдөр болж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.
Зураг
2013 оны 10 сарын 3
Нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийг хүндрэлд оруулж, хариуцлагагүй ажилласан Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг УИХ дахь олонхийг бүрдүүлж буй АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс шаардсан юм.
Зураг
2013 оны 10 сарын 3
УИХ-ын хоёр гишүүн “Сонгогчид та бүхний төлөө л бид ажиллана” гэж байсан бол өнөөдөр баячуудынхаа талд ажиллан Зайсанг там болгох тогтоолын төслийг өнгөрсөн сарын 6-нд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ
Зураг
2013 оны 10 сарын 3
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байхаар өөрчлөх, хөрөнгө оруулагчид татварын болон бусад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон асуудлыг нэмж тусгах саналуудыг төсөлд тусгажээ.
Зураг
2013 оны 10 сарын 3
Аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг; хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл; Хилийн боомтын тухай хуулийн төсөл, уг төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ.
Зураг
2013 оны 10 сарын 2
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар анхны хэлэлцүүлгийг нь дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
11 жилийн өмнө
12 жилийн өмнө