Аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг; хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл; Хилийн боомтын тухай хуулийн төсөл, уг төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!