Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн Байнгын хороо хуралдана

Г.Номин, iKon.mn
2013 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Байнгын хороод хуралдана

УИХ-ын байнгын дөрвөн хороо өнөөдөр хуваарь ёсоор хуралдах бөгөөд дараах асуудлуудыг авч хэлэлцэнэ. 

Байнгын хороо Хэлэлцэх асуудал
Эдийн засгийн байнгын хороо • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
• Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн/
Хууль зүйн байнгын хороо • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
Төсвийн байнгын хороо • Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо • “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
• “БНСУ болон БНТУ-аас  Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдад олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
• Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төсөл
• Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, МУ-ын ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл