Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайдад нэр дэвшигчдийг 100 хувь дэмжив

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Элчин сайдуудыг дэмжлээ

Засгийн газрын хуралдаанаар зарим оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг шинээр томилох асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ

  • Франц улсад Мундагбаатарын Батсайхан, 
  • Германд Цолмонгийн Болор, 
  • Канадад Раднаабазарын Алтангэрэл,
  • Швейцарьт Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон билээ.

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх саналыг хүлээн авч УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж Элчин сайдад нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжжээ.