2018 оны 6 сарын 25
RE/MAX Mongolia компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч The RE/MAX FOUNDATION сан нь 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор 420 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агент, 25 салбартайгаар үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулдаг энэхүү компани АШУҮИС-ийн шинэ цогцолбор байгуулах төслийг дэмжин шаардлагатай хөрөнгө оруулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлсэн байна. Ботаникт баригдаж буй энэхүү эмнэлэг, сургууль, эрдэм шинжилгээний шинэ цогцолбор төв ашиглалтанд орсноор МОНГОЛД ЭМЧЛЭГДДЭГГҮЙ 10 ӨВЧИНИЙ 7-Г НЬ ЭМЧИЛДЭГ БОЛОХ ЗОРИЛГОТОЙ БАЙГАА ЮМ.