Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны дэлхийн хамгийн муухай зүстэй нохойг шалгаруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын Калифорни мужид 30 дахь жилдээ дэлхийн хамгийн муухай зүстэй нохой шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ.

Шүүгчдийн шийдвэрээр энэ жил 9 настай англи булдог энэхүү шагналыг хүртэж, эзний хамт $1,500 өвөртлөн гэртээ харьсан байна.

Гаж хөгжилтэй, Zsa Zsa нэртэй уг нохойг 5 настай байхад нь Миннесотагийн Анока хотын оршин суугч Меган Брайнард үржүүлгийн газраас дуудлага худалдаагаар худалдан авчээ.

Өргөн мөр, тахир шүд, унжсан урт хэл нь түүнийг өвөрмөц харагдуулж байгаа юм. 

 

Эх сурвалж: Mashable