2025-2026 оны хичээлийн жилд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад дутагдаж буй багш, ажилтны сул орон тооны мэдээллийг Нийслэлийн Боловсролын Газраас танилцууллаа.
Нийслэлийн есөн дүүрэгт нийт 169 сургуульд багш, хоол зүйч, жижүүр, эмч, нярав зэрэг ажлын байранд сул орон тоо байна.
Ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагатай холбогдож, мэдээлэл авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!