Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээний шөвгийн найман багийн тоглолтууд Бүгд Найрамдах Мальта Улсад үргэлжилж байна.
Нийт 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний урьдчилсан шатанд манай улсын "The MongolZ" баг хоёр дараалан хожил байгуулсан учраас шөвгийн наймд шалгарсан юм.
"The MongolZ" баг шөвгийн наймд Туркийн "Aurora Gaming" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай хожсоноор шөвгийн дөрөвт шалгарлаа.
Өчигдрийн тоглолтод манай улсын тамирчид Туркийн багийн сонгосон "Dust2 map" дээр хамгаалах талаасаа эхэлж, 8:4-өөр байраа сольсон. Үргэлжлүүлэн довтлох талаасаа таван үе авснаар 13:11-ээр хожсон. Харин өөрсдийнхөө сонгосон "Mirage map" дээр довтлох талаасаа эхэлж 10 үеийн зөрүүтэй буюу 1:11-ээр байраа сольсон. Улмаар эсрэг талаасаа 11 үе авснаар нэмэлт үе гаргаж, 16:13-аар ялалт байгууллаа.
Өчигдрийн тоглолтын зургуудаас:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!