2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
07:00
S29
-12°
08:00
S29
-13°
09:00
S30
-16°
10:00
S26
-17°
11:00
S26
-17°
12:00
S26
-15°
13:00
S26
-14°
14:00
S30
-14°
15:00
S30
-15°
16:00
S32
-16°
17:00
S32
-18°
18:00
S31
-19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Барсболд: Аялал жуулчлалын дэлхийн брэнд "Дөрвөн цөл" марафон Монголд болно

О.Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 25
Үндэсний шуудан

“Дөрвөн цөл" олон улсын ультра-марафон ирэх сарын 29-нөөс наймдугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо болно. Дэлхий дахинаа аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн энэхүү марафонд 40 гаруй улсын 230 тамирчин оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлжээ. Уг марафоны талаар Дисковер Монголия трэйвел” ХХК-ийн захирал Б.Барсболдтой ярилцлаа.

-Аялал жуулчлалын салбарт дэлхийд танигдсан томоохон арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Дэлхийд алдартай “Дөрвөн цөл” (4 deserts) олон улсын ультра-марафон Өмнөд Америкийн Атакама, Африкийн Сахар, Антарктидын Мөсөн цөл, Азийн говьд жил бүр зохиогддог олон улсын арга хэмжээ юм. Хамгийн хуурай, хүйтэн, халуун, салхитай газарт тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгаж, долоо хоногт 250 км туулдаг хэт холын марафон гэж ойлгож болно. Азийн говь нутагт болдог уралдааныг “GOBI MARCH” гэдэг бөгөөд өмнөд хөрш БНХАУ-д 2003 оноос зохион байгуулж ирсэн түүхтэй.

Энэхүү марафоны 15 дахь уралдааныг Монголд анх удаагаа зохион байгуулах албан ёсны эрхийг авч, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бол аялал жуулчлалаар дамжуулж эх орноо дэлхийд таниулан сурталчлах том боломж, бас хариуцлага гэж манай баг хамт олон ойлгож байгаа. Японы “NHK” телевиз ирж нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэнэ. Манай хамт олон зохион байгуулалтыг маш чамбай ажиллаж байна.

-Марафоныг хэзээ, аль аймгийн нутагт хийхээр товлосон бэ?

-Тогтсон хуваарь ёсоор ирэх сарын 29-нөөс наймдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулна. Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах Киданы үеийн Хар Бухын балгасаас эхлээд Хөгнө тарнийн байгалийн цогцолборт газар, Элсэн тасархай, Архангай аймгийн Хашаат сумаар дайран ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийг туулж, Монголын эртний нийслэл Хархорум хот, одоогийн Эрдэнэзуу хийдэд бариа хийснээр өндөрлөх юм.

Марафонд 40 гаруй улсын 230 тамирчин оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Зохион байгуулагчидтайгаа нийлээд 300 гаруй гадаадын зочдыг эх орондоо нэг дор хүлээж авахаар байна.

-Монголдоо хийх албан ёсны эрх авахад тодорхой шалгуур тавьдаг уу?

-Бид Монголын талын хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Хонконгийн “4 Deserts Limited" компанитай 2015 оноос хойш тус марафоныг стандартын дагуу, олон улсын төвшинд зохион байгуулахын тулд хэд хэдэн хувилбар гаргаж, туршилт судалгаа хийсний үр дүнд Монголдоо энэхүү марафоныг зохион байгуулахаар болсон. 

-Уралдааны байршлыг хэрхэн сонгов?

-Монголын говийг спорт, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох үүднээс гурван үндсэн маршрут санал болгосон. Өмнөговь аймагт, тэр тусмаа дэлхийн түүхэнд онцлох газар болох Баянзагийг оролцуулсан хувилбар санал болгож байсан. Харамсалтай нь дэд бүтэц, 300 гаруй хүнийг нэгэн зэрэг байршуулах боломж зэрэг нь хүндрэл дагуулсан.

Хамгийн сүүлийн хувилбар болох Монголын түүхийн салшгүй газруудад гараа болон бариаг сонгосон ба уралдааны замд хангай, говийн хослол, тэр тусмаа элс, гол, ой мод, толгод зэрэг ландшафтын олон хэв шинжийг багтаасан Хар бухын балгас-Хархорин чиглэлийн замыг эцсийн байдлаар сонгосон.

-Орон нутгийнхантай хэр гар нийлэн ажиллаж байна вэ?

-Уралдааны эхлэлээс төгсгөл хүртэл‘х нийт гурван аймгийн (Булган, Өвөрхангай, Архангай) таван сумын ЗДТГ (Дашинчилэн, Рашаант, Хашаат, Хотонт, Хархорин), Хөгнө тарнийн БЦГ, Орхоны хөндийн БДГ ТХГН-ийн захиргаа, Эрдэнэзуу хийдийн захиргаа болон нутгийн иргэд маш идэвхтэй дэмжин ажиллаж байгаа. Мөн уралдаанд “Хужирт” байгалийн эрдэст ус, “Blue Sky” зочид буудал, “Ханхар-Уул” жуулчны бааз зэрэг байгууллагууд хамтарч байгаа.

-Монголоос марафонд хэчнээн хүн оролцох вэ. Хүссэн хүн бүрт оролцох боломж нээлттэй юү?

-Ирландад амьдардаг нэгэн монгол иргэн оролцоно. Бид зохион байгуулагч нартайгаа ярилцаж байгаад орон нутгаас тодорхой тооны оролцогч бүртгэхээр болсон. Энэ бол тэсвэр тэвчээр, бие бялдрын өндөр хөгжил шаарддаг марафон учраас мэргэжлийн эмч нарын баг өндөржүүлсэн байдалд ажиллана.

-Танай компанийн хувьд олон улсын ийм томоохон арга хэмжээг өмнө нь зохион байгуулж байсан туршлагатай юу?

-Манай компанийн хувьд 2004 оноос эхэлж олон улсын чанартай хэд хэдэн төслийг гардан хэрэгжүүлсэн туршлагатай. Тухайлбал, 2008 оны нар хиртэлт, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хурал чуулган, бизнес аялал гэх мэт ажлуудыг тогтмол гүйцэтгэж байна. Жишээ нь, “JCI" байгууллагын “JEEP TOUR” болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал, АСЕМ, JCI-ийн ASPAC2017 чуулганы аялал хариуцсан албан ёсны түншээр ажилласан туршлага бий.

Энэ жилийн хувьд тус марафоноос гадна дэлхийд аялал жуулчлалаар тэргүүлэгч Хятадын зах зээлд хөл тавихаар “Discover China” төсөл дээр ажиллаж байна. Энэ нь урд хөршийн зах зээлээс эх орондоо валютын урсгалыг татах том зорилготой, орчин үеийн тренд болж буй дижитал технологид суурилсан төсөл юм. Бид Монголдоо “Discover Mongolia” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусаад жилд 60 сая жуулчин хүлээн авдаг өмнөд хөршийн том зах зээл рүү хөл тавихаар ийн зорьж байна.

x