Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ууганбаяр: RE/MAX FOUNDATION. RE/MAX -чууд гүйлгээ бүрээсээ 1$-ийг АШУҮИС-ийн шинэ цогцолборт хандивлана

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 25
Сурталчилгаа

RE/MAX Mongolia компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч The RE/MAX FOUNDATION сан нь 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор 420 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агент, 25 салбартайгаар үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулдаг энэхүү компани  АШУҮИС-ийн шинэ цогцолбор байгуулах төслийг дэмжин шаардлагатай хөрөнгө оруулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлсэн байна. Ботаникт баригдаж буй энэхүү эмнэлэг, сургууль, эрдэм шинжилгээний шинэ цогцолбор төв ашиглалтанд орсноор МОНГОЛД ЭМЧЛЭГДДЭГГҮЙ 10 ӨВЧИНИЙ 7-Г НЬ ЭМЧИЛДЭГ БОЛОХ ЗОРИЛГОТОЙ БАЙГАА ЮМ.

Одоогийн байдлаар RE/MAX чууд 4 сая 500 мянган төгрөгийг дээрхи төсөлд хандивлаад байна. RE/MAX FOUNDATION ий захирал Э.Ууганбаяр энэ удаад манай ярилцлагын хойморт уригдлаа.  Ууганбаяр захирал нь АНУ ын Денвер хотод их суургуулиа дүүргэсэн бөгөөд Про Ван Оффисд байрлах RE/MAX CITY оффисын захирлаар мөн ажилладаг юм.

 

Ярилцлагаа танай ТББ ийн үйл ажиллагаанаас эхлэе гэж бодлоо. Юуны өмнө сайн үйлст өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж яваа таньд болон танай хамт олонд уншигчдынхаа өмнөөс их баярлалаа.

 

-The RE/MAX FOUNDATION нь ямар зорилгоор, хэзээ байгуулагдсан бэ?

-The RE/MAX FOUNDATION нь 2017 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулагдсан, RE/MAX ын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, ашгийн бус байгууллага юм.

The RE/MAX FOUNDATION-ыг байгуулахаас өмнө RE/MAX Mongolia компанийн олон брокер оффисын салбарууд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд сайн дурын, буяны, хандивын ажлуудад байнга оролцож олон өрх айл, хувь хүмүүст өөрсдийнхөө зүгээс тусалж дэмжсээр ирсэн.

Нэг өдөр бид олуулаа нэгдэж илүү томоохон төсөл хөтөлбөрүүдэд үйл ажиллагаагаа чиглүүлье гэж шийдсэн. The RE/MAX FOUNDATION байгуулагдсанаар бүх RE/MAX-чуудаараа хамтдаа нэгдэж нийгмийн сайн сайхан, эрүүл орчины төлөө томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх боломжийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Тэр дундаа нийгмийн эрүүл мэндийг дэмжих нь хамгийн чухал зүйлүүдийн нэг юм гэдэгт бид бүгдээрээ санал нэгдсэний үндсэн дээр бид АШУҮИС-ийн шинэ цогцолбор байгуулах төслийг дэмжиж, өөрсдийн зүгээс тус нэмэр болж ажиллахаар шийдсэн дээ.

 

-Яагаад энэхүү сургалтын эмнэлгийг сонгосон бэ? Төслийн талаар танилцуулагаач.

-Одоогоор Монгол улсад эмчлэгддэггүй маш олон төрлийн өвчин байдагийг бүгдээрээ мэднэ. Тэр болгонд гадны эмнэлгийг зорьж олон Монголчууд маань өөрсдийн болон улсын зардлаар эмчлүүлсээр л байгаа. Энэ нь Монгол улсад тус өвчинийг судлах, эмчилгээний томоохон лаборатори, сургалтын техник технологи зэрэг цогцоор нь шийдсэн цогцолбор, судалгааны төвүүд маш дутмаг байгаагийн илрэл гэж хувьдаа боддог.

АШУҮИС-ийн сургалтын эмнэлэгийг байгуулсанаар Монгол улсын Анагаах ухааны салбарт үнэлж баршгүй томоохон ахиц гарах юм. Бидний хувьд энэхүү төслийн нэг хэсэг болж байгаадаа туйлын их баяртай байгаа.

Солонгост Сөүлийн их сургуулийн эмнэлэг, Японд Токиогийн их сургуулийн эмнэлэг гэж байдагтай адил Монголд АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг босож буй юм. Улс орон бүрт хамгийн сайн эмнэлэг нь тухайн орны анагаахын шилдэг их сургуульд суурилсан байдаг. Учир нь оюутнууд сурч байх хугацаандаа шууд дадлагаа тухайн эмнэлэг дээрээ хийж, төгсөхдөө ч чанартай сайн эмч болж төгсөнө.

Энэхүү төсөл нь 2016-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд Япон улсын хөрөнгө оруулалттай сургалтын эмнэлэг юм.

 

Ингээд төслийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 150 ортой, 16,500 м2 талбай бүхий, 174.7 тэрбум төгрөгийн сургалтын болон өндөр оношилгооны эмнэлэг баригдаж байгаа. Энэ оны наймдугаар сард хамгийн эхний сургалтын эмнэлэг нь ашиглалтад орно. Мөн энэ нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг болно гэдгээрээ давуу талтай.

Нийт төсөлд хамрагдаж буй газрын хэмжээ 80,000 м2, үүнээс явган хүний зам талбай 5%, Барилгажих талбай 21%, Авто зам, зогсоол 11%, Ногоон байгууламж 63% байх юм.

Мөн тус цогцолбор нь 12 барилгаас бүрдэнэ. Үүнд хичээлийн байр, лаборатори, номын сан, спорт цогцолбор, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон соёлын төв зэрэг орно.

2020 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн сургуулийн цогцолбор босох юм.

-Хаана баригдаж байгаа юм бэ?

-Энэхүү эмнэлэг нь Баянзүрх дүүргийн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа. Нэг ёсондоо, Улаанбаатар хотоос нийт 10,000 хүний хөл хөдөлгөөнийг Баянзүрх дүүрэг рүү төвлөрүүлнэ гэсэн үг юм.

-RE/MAX  компанийн зүгээс хэрхэн хандиваа өгч байгаа юм бэ? Одоогоор хэдэн төгрөг хандивлаад байна вэ?

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй RE/MAX Mongolia компанийн 25 оффисын 420 гаруй ажилтнууд бид бүгд нэгдээд хийгдсэн гүйлгээ болгоноос 1 долларыг,  шинээр брокер оффис нээгдэх болгон 100 долларыг төслийн үйл ажиллагаанд хандивлаж байна.

Мөн зарим оффисын ажилчид, агентууд сайн дураараа хандив өгч байгаа. Одоогоор бид 4,000,000 орчим төгрөгийг энэхүү цогцолборт хандивлаад байна.

 

-2020 онд бүтээн байгуулалтын ажил дуустал та бүхэн хандив өгнө гэсэн үг үү?

-Цогцолборын бүтээн байгуулалтын ажил 2020 онд дуусах боловч энэ нь зөвхөн эмнэлэг ашиглалтанд орох хүртэлх зардал юм.

Мэдээж бидний хувьд цаашид ч эмнэлэгийн үйл ажиллагааг байнга дэмжиж, тусламж үзүүлж ажиллах болно.

-RE/MAX -чууд яагаад ийм хандивын ажлыг эхлүүлэх болсон юм бэ?

-Америкт байрлах  RE/MAX  ийн төв нь "Children's Miracle Network Hospital" гэх хорт хавдартай хүүхдийн сүлжээ эмнэлэгийг ивээн тэтгэж ажилладаг. Одоо ч тус эмнэлгийн үйл ажиллагаанд Америкийн RE/MAX-чууд байнга тусламж, дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулсаар байгаа. Нэг зүйлд л бүгдээрээ хамтдаа төвлөрч ажилласнаар энэ нь даацтай томоохон ивээн тэтгэлэг болж  нийгэмдээ ч томоохон өөрчлөлтийг авчирч чаддаг. Одоогийн байдлаар RE/MAX чууд 150 орчим сая долларыг энэхүү эмнэлэгт хандивлаад байгаа.

Яг үүн шиг бид ч бас Япон-Монголын сургалтын эмнэлгийг цаашид ч ивээн тэтгэж ажиллана.

Энэ нь ганц хандивын үйл ажиллагааны талаар яригдаад зогсохгүй юм. Монгол улсад эмчлэгддэггүй байсан өвчинийг эмчилэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байгаа.  

БИД ЧИНЬ ХҮНИЙ АМЬ АВАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Ер нь агуу бизнес сайн ашиг олохоос гадна нийгэмдээ буцаад хандивлаж чаддаг. Тиймээс RE/MAX Mongolia нь зүгээр нэг ашгийн байгууллага биш, нийгэмдээ тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахын тулд энэхүү The RE/MAX Foundation-г үүсгэн байгуулсан.

-Хандиваас өөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна вэ?

-Долдугаар сард нийт RE/MAX-чууд цогцолбор дээр очиж ногоон байгууламжид нь мод тарих ажлыг хийнэ. Мөн олон нийтийг хамарсан хандивын марафоныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү төслийг нийгэмд таниулан сурталчлах ажлыг бас бидний зүгээс маш ихээр хийхээр төлөвлөөд байгаа.

-RE/MAX MONGOLIA компани нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь өөр ямар ажлуудыг хийдэг байв?

-Өмнө нь RE/MAX Mongolia-ийн салбар оффисууд тус бүртээ сайн дурын, хандивын аянуудыг маш ихээр хийдэг байсан.

Ихэвчлэн нийгэм сайн сайхныг түгээх тэр дундаа бидний ирээдүй болсон бяцхан үрс рүү чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа, төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.

  • Асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг тараах
  • Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд тусламжийн зүйлс хандивлах
  • Жил бүрийн 6-р сарын 1нд бөмбөлөг тараах
  • “Лантуун дохио” ТББ-аас санаачилсан “Ид шидийн орон”-ы хандивын хайрцгийг аялуулах
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал санаачилгыг дэмжин ажиллах гэх зэргээр олон ажлуудыг хийсээр ирсэн.

The RE/MAX FOUNDATION нь нийт RE/MAX-чуудаараа нийлэн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдэх зорилготойгоор байгууллагдсан.

-Цаашид RE/MAX FOUNDATION өөр ямар ажлуудыг хийх зорилт тавьсан байна вэ?

-Миний зүгээс хандивын байгууллагууд ер нь хэрхэн, яаж ажилладаг талаар судалгаануудыг өдөр бүр хийж байгаа. Цаашид нийгэмд тустай, хэрэгтэй бүхэнд хамгийн боломжит хувилбараар тусалж, дэмжиж ажиллахыг эрмэлзэж байна.

Ганцхан хандив тусламжийн үйл ажиллагаанаас гадна Нийгэмд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдэхийн төлөө хүчтэй дуу хоолойгоо хүргэж, нийгмийг уриалан дэмжих зэрэг хэд хэдэн компанит ажлуудыг төлөвлөөд байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.