Омни Шиппинг ХХК нь Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаандаа Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж олон улсад итгэмжлэгдсэн, баталгаажуулалтын SGS байгууллагаас сертификатаа (CN18/10466) энэ сарын 20-ны өдөр гардан авлаа.
Омни Шиппинг ХХК нь 2014 оноос хойш Олон улсын тээвэр зуучлал, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй дотоодын хөрөнгө оруулалт бүхий компани юм.
Тус компани нь олон улсын 250 гаруй харилцагч, түншийн өргөн сүлжээгээрээ дамжуулан Монгол орныхоо онцлогт тохирсон тээврийн шийдлийг харилцагч байгууллагууддаа санал болгон тээвэр, логистикийн зардлыг бууруулах, тээврийн хугацааг богиносгох, тээвэр, логистикийн мэдлэгийг түгээх зэрэгт анхааран ажиллаж байна.
Дашрамд дурьдахад SGS байгууллагын аудиторууд 2018 оны 5-р сарын 24-25-ны өдрүүдэд Омни Шиппинг компанид аудит хийсэн бөгөөд 1878 онд үүсгэн байгуулагдсан SGS нь дэлхий даяар 2400 оффис, 95000 гарай ажилтантай, дэлхийд чанарын хяналт, сорил, сертификат, баталгаажуулалтын үйл ажиллагаагаар тэргүүлдэг бөгөөд чанарын болон ил тод, бие даасан байдлаараа дэлхийд танигдсан байгууллага юм байна.
Омни Шиппинг компанийг CN18/10466 сертификат дугаараар SGS байгууллагын сайтаас харж болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!